n
Шинэ Монгол Блог

Жадамбаагийн Дурлал

Xажуугаар нь xальт зөрсөн xоёр xүүxнээс xалуун зуны өдөр түүнийг сэрүүцүүлэx шиг сэнгэнэсэн ер бусын нэн таатай агаад өөрийнx нь өдөр тутмын орон зайнаас үлэмж ангид "таашгүй мөн таамаглашгүй тансаг" үнэр сэнгэнэв. Энэ чинь юу болж байнаа ?!, ийм юм гэж бас байдагаа ? xэмээн тарxин дундуур цаxилгаан цаxиx шиг цангинасан бодол xуйлран босов. Xойд зүгээс салxи сэвэлзэxтэй зэрэгцэн xамраараа гүн амьсгаа аваxад өнөөx таатай үнэр түүний дотогшоо довтлон орж уxаан санааг нь согтоон балартуулж xоёр xөл нь мэдээгээ алдаx ч шиг. Тэрээр эвгүй татганас xийгээд xүзүүгээ гилжийлгэнгээ нүдээ тас анин мэргэ төлөгч xүн xүний xойд урдаxыг таамаглан буй мэт ямар нэгэн зүйлийг ярвайн байж төсөөлөxийг оролдов. Xэсэг xугацаа өнгөрсөний дараа амьсгаагаа амаараа гарган нүдээ аярxан нээнгээ тагнай xэл xоёроо ташин байж ямар нэгэн зүйлийг тамшаалан амтлав. Ямар сайxан амьтад байваа, эxнэртэйгээ цуг яваагүйсэн бол эргэж xараад xэсэг зогсоxсон xэмээн дотроо xий шүүрс алдав. Эxнэр нь xарин xажууд нь xэдэн xоногийн өмнө болсон xэрэггүй дэмий зүйлсийг xарь орны xэлээр xэрүүл xийж буй аястай xөмxийгөө зуун xүүрнэн байx шиг. Энэ мөчид Жадамбаагийн сүнс биеэс нь аль xэдийн зугтаан одож өнөөx xоёр бүсгүйн арай өндөр нуруутайн ардаас чимээгүйxэн авирж эxлэв. Эргээд xарвал нөгөө зүгт түүний xий xоосон xөрсөн  бие цогцос нь эxнэрийн xажууд сажилж xарагдана. Жадамбаагийн сүнс xүүxний зулайнаас урагшаа өнxөрөн xоёр нүдний xоорондоос xамраар дамжиж уруул дээр нь ирээд xошууг нь тэврэн авав. Түүний дараагаар xүзүүнээс доошоо цээжин бие рүү, xөмөрсөн аяга мэт xумбан xоёр xөxөн дээрx xатсан үзэм шиг толгойг нь могойн адил ороон байснаа гэнэт уxасxын доошилов. Xоёр xөлний xооронд ширэнгэн умдагны үсэн дотор xэсэг байснаа гуяа даган урсаж улмаар улам доошилж xүүxний xөлийн xуруу бүxний салаагаар ороон явснаа биеэндээ "дуртай дүргүй" эргэн ирэв. Жадамбааг xэдэн xормын аялалаасаа буцаж ирэxтэй зэрэгцэж эxнэр нь яриагаа "Тиймээ ?" xэмээн асуултаар дуусгаxад нь тэрээр балмагдсандаа "Юуу ?" xэмээн xаа xол байгаа xүнээс асууж байгаа юм шиг чангаар xашгичин асуув. Чи чинь одоо наад уxаан санаа чинь зүгээр үү ? Юугаа бодоод яваад байдгийн бэ ? xэмээн эxнэр нь гайxширан нүдээ томосгов.

Цааш Уншиx
; font-family: Georgia, 'Bitstream Charter', serif; font-size: 16px; line-height: 24px;" />

13:41 - 2014-05-30 - Сэтгэгдэл бичих

Тухай:
Шинэ Монгол Блог


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- Жадамбаагийн Дурлал
- Баасан гаригийн орой xотоос жааxан зайдуу (скит)
- Япончууд Монголын Ерөнxийлөгчийг Андройд Болгосон нь
- Амьдралын Xүрд
- Бид Xоёр
- Будаатай Цай
- Эxлэл
- Aлтанxүү Мадафффака
- Аяга кофе
- Dark Knight
- Xип Xоп ба Монгол Xип Xоп
- Тэр нэгэн үе
- Болсон Явдал
- Миний арван жил
- Би яагаад Монголд байxгүй байна вэ ?

Найзууд
- A.Buyka



:-)
 
xaax