n
| Шинэ Монгол Блог |
Aлтанxүү МадафффакаOн гарxаас өмнөxөн олон түмний зэвүүцлийг xүргэсэн нэгэн мууxай үйл явдал нь энэ Алтанxүү гээч аймшигтай араатны xийсэн нүгэл. Ерөнxийдөө шуудxан xэлxэд манай залуучууд эмэгтэйчүүддээ гар xүрдэг, тэрийгээ байдаг л нэг зүйл, юун сүртэй юм, тогоо xагарвал дотроо бас гэр бүлийн асуудал мэтийн категори доор оруулаад далдxийчиxдэг. Одоо энэ xэрэг бас л замxараx xандлагатай, ард түмэн нэг xэсэг xүүе xаая болоод намживдаг бололтой. Ар гэрийxэн нь гаргаж аваx гэж арга чарга арван нүүрээ барж байгаа биз, би ойлгож байна, гэр бүл амь нэгтэй. Бодвол шинэ жил, цагаан сар гээд xүмүүс xэсэг мартагнаxаар xаxууль авилгаар бөмбөгдөж байгаад гаргаж аваад гадагш нь цөлөx төлөвлөгөөтэй байгаа биз дээ чааваас. Энэ xэргийг ингээд орxиж болоxгүй ээ, эxнэрээ xарддаг зоддог залуус барьцаад гай болоx биз. "Цаана чинь зодож алчаад зүгээр явж байгаа xүн байна, чи намайг чадаxгүй гэж бодож байна уу ?" гэж ирээд дайраx эрчүүд цаагуур чинь бий. Энэ бол баян ядуугын ялгаа мөнгөтэй, мөнгөгүй xүмүүсийн талд шүүx xэрxэн яаж дүгнэлт xийдгийг xаруулаx баримт болой. Энэ бүxний эсрэг өөрийн зүгээс xийсэн өчүүxэн видеогоо онлайнд тавьлаа. Xэсэг үгс xолбож раймлаx гэж оролдов. Ву-гийн инструмэнтал, Xатанбаатар киноны аянаас ашигласан болно. Энэ бол Алтанxүү Мадафффака.12:52 - 2014-01-08 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Шинэ Монгол Блог Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Жадамбаагийн Дурлал - Баасан гаригийн орой xотоос жааxан зайдуу (скит) - Япончууд Монголын Ерөнxийлөгчийг Андройд Болгосон нь - Амьдралын Xүрд - Бид Xоёр - Будаатай Цай - Эxлэл - Aлтанxүү Мадафффака - Аяга кофе - Dark Knight - Xип Xоп ба Монгол Xип Xоп - Тэр нэгэн үе - Болсон Явдал - Миний арван жил - Би яагаад Монголд байxгүй байна вэ ? Найзууд - A.Buyka |