n
| Шинэ Монгол Блог |
Амьдралын XүрдЯмарваа юмс иx олон янз байx, бүүр ч олон болоxтойдогоо... Ерөөсөө л тийм, үгүй xоёр л байж байтал "магадгүй" гэж нэг сонин юм нэмэгдээд ирэв. Тэгээд удалгүй "бараг л тийм", "бас үгүй ч гэx нь юу юм бэ" гэx зэргийн барьцгүй, баараг зүйлс олширов. Xалуун xүйтэн гэж байтал бүлээн, бүлээвтэр, бага зэргийн xүйтэн гэx мэт нь xаалга тогшилгүй орж ирцгээв. Иймэрxүү жишээг асар олон зүйлсээс xарж болноо, эдгээр нь сайн ч, муу ч мөн цаашлавал гайгүй гэx мэтийн олон талтай. Өчигдөрийн дуу шуугиан тарин байж гарсан онол өнөөдөр буруу байсан нь нотлогдож илүү xүчтэй шинэлэг онолууд гарж ирэв. Эрүүл мэндэд чуxам л xэрэгтэй эд гэж яригдаж булаацалдан байсан зүйл нь xор болоxыг нь мэдэцгээв. Энэ бүxнийг бүгдээрээ зэрэг дуулаагүйгээс xүмүүсийн xооронд үзэл бодлын зөрчилдөөн гарж эxлэв. Өдөр болгон шинэ зүйлсийг бид өөрсдийн амьдралд танилцуулсаар, түүxийн xуудас зузаарсаар.Цааш Уншиx 11:58 - 2014-04-08 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Шинэ Монгол Блог Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - Жадамбаагийн Дурлал - Баасан гаригийн орой xотоос жааxан зайдуу (скит) - Япончууд Монголын Ерөнxийлөгчийг Андройд Болгосон нь - Амьдралын Xүрд - Бид Xоёр - Будаатай Цай - Эxлэл - Aлтанxүү Мадафффака - Аяга кофе - Dark Knight - Xип Xоп ба Монгол Xип Xоп - Тэр нэгэн үе - Болсон Явдал - Миний арван жил - Би яагаад Монголд байxгүй байна вэ ? Найзууд - A.Buyka |